Цэцээ гүнд төөрсөн иргэдийг олжээ

Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын Цэцээ гүн оргилын орчимд таван иргэн төөрсөн байна гэсэн дуудлагыг энэ сарын 5-нд Онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын тасгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулсаны дүнд Цэцээ гүний баруун хойд хэсгээс 22-54 насны таван иргэнийг 22.40 цагт эсэн мэндолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ