Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал өнөөдөр болно

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр хоригдож байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийг Улсын Дээд Шүүхээс харъяалал тогтоон Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Хуульд зааснаар шүүх хурлын товыг 30 хоногийн дотор багтаан Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлах ёстой. Үүний дагуу Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэсэн мэдээлэл тарсан. УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүний хувьд Ц.Мөнхбаярын хэрэгт анхнаас нь өмөөрч анхаарал хандуулсаар ирсэн.
Тэрээр "Шүүх хурал нь болоогүй, нотлогдоогүй байхад ийм мэдээлэл гарсан. Ц.Мөнхбаяр бол буу зэвсэг хэрэглэсэнхэдий ч хамгийн гол нь улс орны эрх ашиг, байгаль орчны төлөөэсэргүүцлээ ийн илэрхийлсэн. Шүүх хурлаар үнэн мөнийг тогтоож хэргийг зөвөөр шүүх байх гэдэгт найдаж байна. Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдрийг хүртэл харийнхны өөдөөс тэмцсээр өөрсдийнхөө чадлаар тэмцсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл төрийн бус байгууллагууд мөнгө төгрөг нэхэж хувьдаа завшсан машин тэрэг аваад унасан гэсэн нотолгоо баримтыг хэн ч гаргаж ирээгүй шүү" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ