“Автобус-1”-ийн ажилчид ажил хаялаа


“Автобус 1”-ийн ажилчид өнөөдөр өглөөнөөс эхэлж ажилт хаялт зарлалаа. Тэдний ажил хаях болсон гол шалтгаан нь удирдлагаа солихыг шаардан ийнхүү ажил хаялт зарлаж байгаа аж. Учир нь тус газрын дарга ажилчдын хооронд цалин мөнгөний асуудалд үүсчээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Автобус 1”-т Аудитын шалгалт хийсэн байна. Шалгалтаар 53 хүний амралтын мөнгийг дутуу бодсон байжээ. Тиймээс шүүхийн шийдвэр гарч, гурван сая төгрөгийг тус 53 хүн буцаан олгуулсан байна. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын цалинг нь бодохдоо буцаан олгосон мөнгөө суутгаж авсан байжээ. Иймээс тус газрын удирдлагыг солихыг шаардан ийнхүү ажилчид нь ажил хаялт зарлаад байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ