Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ. Энэхүү хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. Энэ шийдвэрийг Улсын Их Хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох юм. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлуулахаар нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тус хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж тэрбээр үзсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ