Е.Сагсай Улсын Ерөнхий Прокурорын туслах, хэлтсийн даргаар томилогдлоо

Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Е.Сагсай Улсын Ерөнхий Прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийндаргаар томилогдлоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 46 тоот тушаалаар батлагдсан “Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг тус тус үндэслэн ийнхүү дэвшүүлсэн байна. Тэрээр Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байхаасаа өмнө Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан юм. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт улсын яллагчаар оролцож байсан билээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ