Сэтгүүлч, прокурор хоёр хамтарна

Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Нийслэлийн Прокурорын газартай хамтран ажиллахаар болжээ. 2014 онд сэтгүүлзүйн салбар бусад салбарынханд үлгэр жишээ үзүүлж цэвэр агаар сэнгэнүүлэхээр зорьж байгаа.

Үүний эхлэл болж дээр дурдсанаар сэтгүүлч, прокурор хоёр хамтран ажиллахаар санамж бичиг үйлдээд байна. Прокурор нь ч, сэтгүүлч нь ч ялгаагүй нийгмийг цэвэршүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэдэг билээ.

Тиймээс тэдний хамтын ажиллагаа прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар иргэд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэхээс эхлүүлээд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангахад бодит хувь нэмэр оруулах бизээ.

Уг санамж бичигт бодит мэдээллийг олон нийтэд түгээж иргэдэд мэдээлэл олж авах эрхийг нь хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр талууд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс сонин сайт, радио телевизийн ажилтнуудын дунд сургалт, ярилцлага зохион байгуулах гэх мэт заалтууд тусгагджээ. Прокурорын байгууллага үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгож байгаа нь шинэчлэлийн бодлогын том илэрхийлэл юм. Үүнийг нь МСЭ ч бас бодлогын түвшинддэмжиж байгаа учраас ийм санамж бичиг үйлдэж байна гэж МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид мэдэгджээ.

Эрүүл, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд Прокурорынбайгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын үүрэг оролцоо тун чухал билээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ