Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх хурал хойшлов

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлсэн ч нэг өмгөөлөгч ирээгүй учир энэ сарын 20-ныг хүртэл хойшилсон байна.
Учир нь Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдхүүнд гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, ийнхүү хурлыг хойшлуулсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ