Малайзад амиа алдсан охины гэрийнхэн Х.Тэмүүжинд хандлаа

Малайзад амиа алдсан Э-гийн ар гэрийнхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандлаа. Тэд хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүсэн ийнхүү хандсан байна. Учир нь хэргийг ЦЕГ, УМБГ хамтран шалгаж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд хэрэгт холбоотой монгол ихэр охидыг барих боломжгүй гэсэн хариу өгчээ. Хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газар хамтран өнгөрсөн сард талийгаачийн шарилыг эх оронд нь авчирсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ