Гал түймрийн найман дуудлага иржээ

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн найм, зөрчлийн дөрөв, бодис алдагдсан нэг, цогцос гаргах нэг, зам тээврийн ослын нэг, мэдээлэлийн нэг дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын түймрийн тухайд:
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:19 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Грейс загварын микро автобус машин шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд машин шатаж байна гэсэн дуудлагыг 09:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад автобус шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, 22 дугаар байрны нэгдүгээр орц утаа гэсэн дуудлагыг 12:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад 3х4, 2х3 метрийн хэмжээтэй том, жижиг өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн долдугаар хороо, долдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:33 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар цэцэрлэгээс утаа гэсэн дуудлагыг 19:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад хажуу талын дулааны худагт хог шатаасны улмаас цэцэрлэг дотор утаажилт үүссэнийг аюулгүй болгосон.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын хоёрдугаар гудамжиндгэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэрийг машин мөргөж нураасаны улмаас уугиж байсныг аюулгүй болгосон.
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:21 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Богд арын 9 А байрны айлаас утаа гэсэн дуудлагыг 00:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад иргэн Б гэртээ цахилгаан тогоо залгаатай орхисоныг аюулгүй болгосон байсныг аюулгүй болгосон.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, 58 дугаар байрны хоёрдугаар орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ