Малайзад амиа алдсан хэргийг хаана

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Э-гийн хэргийг ирэх долоо хоногт хааж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь уг хэрэгт талийгаачийн найз залуу болох Т, Малайзад сурдаг оюутан Г нарыг шалгахад хэрэгт холбоотой болох нь нотлогдоогүй байна. Хэргийг ЭЦГ, УМБГ хамтран шалгаж, хэрэгт хэд хэдэн хүнийг шалгасан юм. Харин талийгаачийг гадны нөлөөгөөр амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдэг талаар Малайзын цагдаагаас энэ сарын сүүлээр хариу ирүүлэх аж. Хэргийг шалгаж эхэлснээс хойшгурван сарын хугацаанд Малайзын цагдаа манайд албан ёсны ирүүлэх ёстой аж. Урьдчилсан байдлаарталийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж Малайзын цагдаагийн байгууллага үзэж байгаа юм. Тиймээс охины ар гэрийнхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хэргийг үнэн мөнөөр шийдүүлэхийг хүсч хандаад байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ