Газын болланы хаалтыг дутуу хаасан байжээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны хоёрдугаар байрны айлд газ алдагдсан гэх дуудлагыг 10:30 цагт өгснөөр Аврах шуурхай салбар, 10:31 цагт Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад гал тогоонд газын болланы хаалтыг дутуу хааснаас хий хурамтлагдсан байсныг аюулгүй болгож, дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдхүүнд шилжүүлж өгсөн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тэнгис кино театрийн баруун талд баригдаж байгаа барилгаас төмөр хийц машин дээр унаж, хүн нас барсан гэх дуудлагыг 11:07 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Ланд курьзер загварын автомашин дээр төмөр унаж, жолооч 36 настай эрэгтэй нас барсан байдалтай байсныг гаргаж, шүүхийн шинжилгээний төвдшилжүүлжээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэст гүүрний хажууд машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 15:14 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Хонда лого, Пронтер загварын автомашинууд мөргөлдөж 49 настай эмэгтэй хавчуулагдаж хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ