Мах борлуулах 7 цэг байгууллаа

“Саян-Уул” ХХК-ийн санал санаачлагыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан 7 түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, СХД-ийн Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлууллаа.Эдгээр цэгүүдэдүйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар иргэдэд худалдаалах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ