300-гийн хоёрдугаар анги баасан гаригт нээлтээ хийнэ

2006 онд найруулагч Зак Снайдерын бүтээл болж дэлгэцнээ гарсан "300" кино толгой эргэм амжилт дагуулсан билээ. Гол дүрд нь тоглосон жүжигчин Жерард Батлер ч энэ кинонд тоглосноосоо хойш кино компаниудын саналд булуулах болсон.

Тэгвэл энэхүү гайхалтай уран бүтээлийн хоёрдугаар анги кино сонирхогчдын дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл хүсэн хүлээсэн мөч ирж гуравдугаар сарын 7-нд буюу ирэх баасан гаригт "300:Rise of Empire" кино нээлтээ хийх гэж байна. 2014 онд үзэгчдийн хүртээл болох кинонуудаас яах аргагүй олны сонирхлыг татаж буй, ашиг орлогоороо тэргүүлэх магадлалтай хэмээн тус киног шүүмжлэгчид нэрлэж байгаа. Найруулагчаар нь Ноам Мурро ажиллаж өмнөх ангийн найруулагч Зак Снайдер кино зохиолыг нь бичжээ. Гол дүрд нь Салливан Стэплетон, Родриго Сантаго, Эва Грийн нар тогложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ