БНСУ-ын визний хураамж нэмэгджээ

БНСУ-ын Засгийн газар гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээний хураамжийг 1998 оноос хойш өөрчлөөгүй байсан бол энэ оны эхний өдрөөс нэмжээ. Нэг удаагийн 90 болон түүнээс дээш хоногийн виз 40-60 ам.доллар, хоёр дахь удаа виз хүссэн иргэн 70 ам.доллар, олон удаагийнх 90 ам.доллар төлөх аж.

Харин байнга оршин суух “F-5” ангиллын визийн үйлчилгээний хураамжаа 200 мянган вонн болгосон бол оршин суух үнэмлэхийн төлбөрийг 30 мянган вон болгожээ. Ийнхүү үнээ нэмсэн нь үнийн өсөлттэй холбоотой юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ