Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Монголын Зохиолчдын Эвлэлийн жилийн 85 жилийн ойн өдөр тохиож байна. Ойн хүрээнд 10.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх бөгөөд 12.00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Уран зургийн галерейд хийх юм байна. Мөн зохиолчдын байгууллага олон ажил хийхээр төлөвсөн байна. Үүний нэг нь сургуулиудын номын санд ном бэлэглэх, уншигч зохиолчдын уулзалт зохион байгуулах ажил юм. МЗЭ нь энэ жил 85 дахь жилтэйгээ золгож байгаа манай улсын ууган төрийн бус байгууллагуудын нэг юм. Өнгөрсөн 20 дугаар зуунд энэхүү байгууллага нь монголчуудын оюун санааны томоохон төв болон төлөвшиж үндэсний шилдэг сэхээтнүүдийг эгнээндээ багтааж ирсэн байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ