“Халхавч” нэртэй түр зайлуулж тушаал дэвшүүлэх тохироо

Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Е.Сагсай албан тушаал дэвшлээ. Тэгэхдээ бүр Улсын Ерөнхий Прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн даргаар томилогдов. Уг томилгоог “Халхавч” ажиллагаа гэсэн нэртэй түр зайлуулж тушаал дэвшүүлэх тохироо байсан гэх. Учир нь Е.Сагсай Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллахаас өмнө Нийслэлийн прокурорын орлогч байв. Тухайн үед ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан, хурандаа В.Нямханд, МАХН-ын Н.Энхбаяр нарын хэрэгт хяналт тавьж байсан. Гэхдээ В.Нямхандын хэрэгт хоёр жилийн турш хяналт тавьсан ч Сүхбаатар дүүргийн прокуророор томилогдож, В.Нямхандын хэргийг өөр прокурорт шилжүүлж байв. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт улсын яллагчаар оролцож, Н.Энхбаяр дөрвөн жилийн хорих ял оноосон юм.
Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялласан түүнийг албан тушаалын тохироотойгоор яллалаа гэх хардлага нийгэмд тархсан. Гэтэл Н.Энхбаярыг ялласныхаа дараахан Сүхбаатар дүүргийн прокуророор томилогдож дуулианыг намжааж байв. Мэдээж тухайн үед Нийслэлээс дүүрэгт томилогдсон Е.Сагсайгийн томилгоог гайхах хүн олон байсан ч “Дуулианыг намжаах оролдлого болов уу” гэх харах хүн цөөнгүй байсан юм.
Харин энэ удаагийн томилгоо дуулианыг намжаах оролдлого байсныг гэрчлэх шиг. Юутай ч Е.Сагсайг албан тушаал ахисанд “Ингэх гээд байсан” юм гэх хүн олон байна.
Мөн “Долдугаар сарын 1”-ний хэрэгт шүүгчээр оролцож, цагдаагийн экс удирдлагуудад ял оноосон Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр генерал, хурандаа нарыг ялласныхаа дараахан Нийслэлийн шүүхийн шүүгчээр томилогдож, цагдаагийн удирдлагуудыг ялласныхаа төлөө ийнхүү тушаал дэвшлээ гэж хардуулж байв.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ