Хувь хүний хөгжлийн бодлого Дундговиос эхэллээ

Хувь хүний хөгжлийн институт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил болж байна. Энэ хүрээнд аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг дарганарт “Энгийнээр удирдахуй”удирдлагынсургалт хийж,орон нутгийн хувьхүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлжэхэлжээ.Орон нутагт хувь хүний бодлогыг анхлан хэрэгжүүлжбуй аймгаар Дундговь аймаг тодорсон байна. Тус аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджавын санаачлагаархувь хүний хөгжлийн институт дээр суурилсан бодлого, стратегитай болж, шаталсан сургалтууд орон нутагтаазохион байгуулахаарболсноо баталгаажуулж өнөөдөрсанамж бичиг байгууллаа. Санамж бичигбайгуулах ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджав, Хувь хүний хөгжлийн институтыг үүсгэн байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар оролцлоо.

Хувь хүний хөгжлийн институт өнгөрсөн нэг жилийн хугацаанд100 гаруй хүнд сургалт хийж, 10 мянган оюутанд лекц уншиж, төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагадхувь хүний хөгжлийн, байгууллагын хөгжлийн, удирдлагын сургалтууд хийжээ. Мөн тус институтээс эрхлэн гаргадаг “Амжилтын хөтөч” хуанлитай ном“Интерном” номын их дэлгүүрийнбест селлерийн жагсаалтыг тэргүүлж,шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ