Машинаасаа бэлэн мөнгө алдсаар байна

СБД-ийн 11-р хорооны “Маргад” барилгын материалын дэлгүүрийн лангууний араас 38 настай, эмэгтэй Ц нь бэлэн биет 800 юань алдсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн ХУД-ийн хоёрдугаар хорооны“Монгол хуушуур" зоогийн газрын гадна 22 настай, эрэгтэй У-ийн эзэмшлийн “HONDA FIT” дугаартай автомашинаас “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн Өчигдөр БЗД-ийн 14-р хорооны “Нарантуул ОУХТ”-ийн өргөтгөлийн гадна 26 настай эмэгтэй “Toyota Prius 20" автомашинаас бэлэн биет 500,000 төгрөг, бусад бичиг баримт алдсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн хоёрдугаар хорооны “Ган” бөөний худалдааны төвийн гадна 25 настай эрэгтэй Э-ийн “Hyundai Porter” автомашинаас бэлэн биет 5,000,000 төгрөг алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ