Гүүрнээс унасан залуу гадны нөлөөтэй амиа алджээ

Сэлбэ голын Арслантай гүүрний урд байрлах шинэ гүүрэн дээрээс өчигдөр 11.00 цагийн үед 30 орчим настай эрэгтэй хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Тэгвэл урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон эсвэр хальтирч унасан хэмээн таамаглаж байсан бол гадны нөлөөтэй нас барсан хэмээн эх сурвалж мэдээллээ.

Учир нь тэрээр амиа алдахын өмнө гүүрэн дээр нэгэн хүнтэй хамт явж байжээ. Үүнийг нь харсан гэрчүүд дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлээд байгаа аж. Мөн тус гүүрэн дээрээс, мөн буудаг шатнаас хүн унах боломжгүй юм байна. Тиймээс дүүргийн цагдаагийн хэлтсээс амиа алдсан залуутай хамт явсан иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ