Дөрвөн ихрийн ээжид магистрт сурах эрхийн бичиг гардуулжээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Сэлэнгэ аймагт дөрвөн ихэр хүүхэд төрсөн нь Монгол Улсын анхны тохиолдол болов. Тиймдээ ч улс даяараа шуугиж, тэдэнд туслан, дэмжлэг өгч байгаа. Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа Н.Чингис ихрүүдийн аавд магистрт сурах эрхийн бичиг өгсөн бол Эдийн засаг, бизнесийн дээд сургуулиас ихрүүдийн ээжид магистрт сурах эрхийн бичиг гардуулжээ. Тэрээр тус сургуулийг төгссөн байна. Хосууд дөрвөн өрөө байртай болоод байгаа бөгөөд мөн Зүүн хараад түрээсэлж байсан байрных нь эзэн Өвөрмонгол эмэгтэй амьдарч байсан байрыг нь өгчээ. Харин хосуудын хувьд хүүхдүүдээ хоёр нас хүрэхээр магистр суралцах аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ