"Iphone” утас хулгайлж Эрээнд серийг нь өөрчилдөг сүлжээг илрүүлжээ

Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт "Iphone" төрлийн гар утсаа алдсан гэх 300 гаруй иргэнээс гомдол иржээ. Гэвч тус тасгийн ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас хулгайд алдагдсан Iphone төрлийн 300 мянгаас дээш үнэтэй гар утаснуудыг илрүүлэх арга мухардсан байна. Учир нь өмнө нь энэ төрлийн гар утсыг хулгайд алдсан тохиолдолд хэрэглэгчийнхээс өөр сим карт хийсэн ч байршил тогтоогдож, хэрэгтнийг илрүүлдэг байсан бол есдүгээр сараас эхлэн хулгайд алдагдсан утаснууд дахин асахгүй, алга болсон аж. Тиймээс цагдаагийн ажилтнууд утаснууд яагаад ийнхүү ор сураггүй алга болоод байгааг эрэн сурвалжлахад халаасны хулгайчид дээрх утаснуудыг хулгайлсныхаа дараа Монголд асаалгүй, БНХАУ-ын Эрээн хотод аваачин серийн дугаарыг нь өөрчлүүлж, буцаан авчирч өндөр үнээр худалдаалдаг байсан нь илэрчээ. Урд хөршийн Эрээн хотод утасны программыг өөрчилдөг олон газар байдаг аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ