Утаанаас болж ОУ-ын онгоц газардаж чадалгүй буцлаа

Өчигдөр өглөөний 10.25 цагт Туркийн Истанбулаас Улаанбаатарын чиглэлд ниссэн Туркеш эйрлайнас компанийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд буух ёстой байсан газардаж чадалгүй буцжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр онгоц ОХУ-ын Иркутскийн нисэх онгоцны буудалд 14.40 цагт газардсан бөгөөд Улаанбаатарт бууж чадаагүй нь нислэгийн зурвас утаанаас болж харагдахгүй байсантай холбоотой гэнэ. Уг нь онгоц утаа багасахыг хүлээн хоёр цаг эргэлдсэн ч утаа багасаагүй байна. Иркутскд буусан онгоц эргэж 17.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ