Зугтсан жолооч нарын 90 хувийг барьжээ

Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй ослын газраас зугтаах гэмт хэргийн шалтгаан нөхцлийг Замын цагдаагийн газраас судалжээ. Тодруулбал жолооч нар зарим тохиолдолд айж, сандарсан үедээ олсын газрын санаатайгаар орхиж зугтдаг бол нөгөөтэйгүүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ, бичиг баримтын зөрчилтэй, жолооны үнэмлэх гэрчилгээгээ орхисон, үрэгдүүлсэн тохиолдолд ослын газраас зугтдаг нь батлагдсан байна.

Мөн баригдахгүй байж чадна гэсэн ахархан бодлоор ослын газрыг хаяж явах зөрчил гаргадаг бөгөөд Замын цагдаагийн газраас өнгөрсөн онд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу хэргийн газрыг орхин явсан гэмт хэргийн 90.9 хувийг илрүүжээ.

Илрүүлэлт ийнхүү сайн байгаа нь манай улсад камерийн систем сайн хөгжиж байгаа болон албан байгууллага, ард иргэдтэй хамтарч ажилладагтай холбоотой юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ