Дөрвөн машин мөргөлдлөө

Дөнгөж сая Нарны гүүрэн дээр зам тээврийн осол гарлаа. Тодруулбал дөрвөн машин ар араасаа мөргөлдсөн байна.Тэнд ослыг харсан эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр ланд, приус 20, эстима маркын машинууд байсан аж. Мөн тэднээс хойш 50 метрийн зайд хоёр машин мөргөлдсөн байдалтай зогсож байна гэсэн юм.

Халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед хурд хэтрүүлж, машин хоорондох зайгаа зохицуулж яваагүйгээс ийнхүү мөргөлдөж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох хэрэг сүүлийн үед ихээр гарах болсныг жолооч нар анхааралдаа авч, анхаарал болгоомжтой явахыг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ