Торгуулиа төлөхгүй бол жолоодох эрх хасна


Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 86 хувь нь торгуулийн төлбөрөө төлж барагдуулсан байна. Харин үлдсэн 20 орчим хувь нь ямар нэгэн байдлаар торгуулиа төлөхөөс зайлсхийх, удаа дараа замын хөдөлгөөнийг дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаа судалгааг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргаад байгаа юм байна. Иймд торгуулиа барагдуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу хоёр жил хүртэл хасах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч эхэлсэн талаар мэдээллээ.
Түүнчлэн эхний ээлжинд удаа дараа зөрчил гаргасан 124 жолоочийн эрхийг хасахаар болжээ.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар дахин алдаа гаргахгүй, зөрчсөн бол хугацаанд нь торгуулиа төлсөн байх, удаа дараа зөрчил гаргахгүй байвал жолоо барих эрхээ хасуулахгүй байх боломжтой гэдгийг санууллаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ