Жэймс Харден алдарт Олажувоны амжилтыг давтав

Авьяаслаг сагсан бөмбөгч Жэймс Харден гурван тоглолтод дараалан 37 болон түүнээс дээш оноо авч байсан “Хьюстон” багийн сүүлийн 19 жилийн хугацаан дахь анхны тоглогч болжээ.
Лхагва гаригт “Лос-Анжелес Лэйкерс” багтай хүч үзэх үеэр Харден 38 оноо авсан аж.
“Рокетс” багийн ийм өндөр амжилт үзүүлсэн сүүлчийн тоглогч бол домогт Хаким Олажувон юм. Тэрбээр 1994-1995 оны улиралд “Хьюстон” багийн төвийн тоглогч байхдаа ийм амжилт үзүүлсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ