"Да Хүрээ"-д машин засварын газар шатжээ

Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн найм, зөрчлийн хоёр, мэдээллийн нэг дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын түймрийн тухайд:
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:48 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 27 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:56 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад дөрвөн ханатай гэр шатаж нурсан байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жастын 53 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 17:23 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг унтраасан. Хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллан утаажилтын бүсээс 17 иргэнийг гаргаж, иргэн 53 нас, эмэгтэй угаартсан байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ийн эмчид шилжүүлэн өгсөн.
Баянгол дүүргийн тавдугаар хороо, гуравдугаар эмнэлгийн зүүн урд дулааны шугамын худагт гал гарч байна гэсэн дуудлагыг 22:01 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргажунтраасан.
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатажбайсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, 12 дугаар хороолол 47 дугаар байранд агуулах шатаж байнагэсэн дуудлагыг 23:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 5х6 метрийн хэмжээтэй барааны агуулахын дээвэр, хананы хэсэг, хураалттай бараа шатаж байсныг 00:40 цаг ажилланунтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд машин шатаж байна гэсэн дуудлагыг 01:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад Сонота-2 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз-2 Да Хүрээд машин засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 05:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг 10х26 метрийн хэмжээтэй автогараашийн дээврийн хэсэг шатаж гал дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасагшуурхай ажиллан гал түймрийг унтраасан байна.
Уг галд эзэн нь тодорхойгүй Ниссан загварын суудлын автомашины бүхээгний хэсэг хайрагдан шатсан байсан.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ