Д.Сугарын хүүд яллах дүгнэлт үйлджээ

ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээлсэн. Тодруулбал, түүний хүү С.Цог нарын арав гаруй хүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Энэ талаар УПЕГ-ын орлогч Г.Эрдэнэбатаас тодруулахад "Д.Сугарын хүү болох С.Цог нарын 12 хүнд Хан-Уул дүүргийн шүүхээс яллах дүгнэлт үйлдээд Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн. С.Цог нь 1987 онд төрсөн буюу насанд хүрсэн хүн байгаа" гэлээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангид зааснаар хэрэг үүсгэжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ