"Автобус 1"-ийн ажилчид ажил хаялтаа зогсоолоо

"Автобус 1" компанийн ажилчид өнгөрсөн лхагва гаригаас эхлэн ажил хаялт зарласан. Тэд таван зүйлийг шаардаж, Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан удирдлагууддаа хүргүүлсэн юм. Харин өнөөдөр МАН-ын бүлгийн гишүүд, НИТХ-ийн төлөөлөгчид тус компанид ажилчидтай уулзаж, ажил хаялтыг зогсоосон байна. Тодруулбал, тус компанийн удирдлагууд ажилчдын зүгээс тавьж буй саналыг ажлын гурван хоногт багтаан шийдэж өгөхөөр болсноор ажилчид ажилдаа оржээ. Харин гурав хоногийн дараа гарах шаардлагын хариунаас шалтгаалж дараагийн алхамаа шийдэхээр болсон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ