Г.Буяндоржийн хэргийг прокурор хянаж байна


“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн наймдугаар сараас хойш саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатаас тодруулахад “Г.Буяндоржийн хорих хугацааг энэ сарын 31-н хүртэл сунгасан. Мөрдөн байцаалтын явцад батлан даалтад гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Мөн Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлээгүй” гэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ