УЕПГ-т өнгөрсөн онд 25000 гэмт хэрэг бүртгэгджээ

2013 онд УЕПГ-т 25000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 3273 хэргээр буюу 14.8 хувиар өссөн байгааг дөнгөж сая УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат мэдээллээ. Ингэж өссөн нь 2004 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаасөнгөрсөн жил нийт 7888 хүн гэмтэж, 817 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 941 буюу 13.5 хувь, нас барсан хүний тоо 17 буюу 2.1 хувиар нэмэгдсэн тоо аж.

Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан нийт хэргийг 62 хувийг Цагдаагийн байгууллага, 16 хувийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, 13 хувь нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, 11 хувийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээсхэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан бөгөөд нийт хэргийн 43 хувь буюу 4.5 хувь нь хөнгөн, 402 буюу 42.4 хувь нь хүндэвтэр, 286 буюу 30.1 хувь нь хүнд, 218 буюу 23 хувь нь онц хүн гэмт хэрэг байна. Энэ мэт, хөнгөн, хүндэвтэр хэргийн тоо өссөн нь нутаг дэвсгэрийн хувьд цагдаагийн байгууллага үйл ажиллааныхаа арга барилыг өөрчилсөнтэй холбоотой байх талтай гэж үзэж буй юм.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийтшийдвэрлэлт 58 хувьтай байгаа нь өмнөх оноос зургаан хувиар өссөн. Нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 671 хэргээс 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж 257 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 64 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, зургаан хэргийн мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох саналтай 242 хэргийг прокурорт ирүүлснээс 212 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 30 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна.


Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ