Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

"Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг өнгөрсөн сараас эхлэн худалдаанд гаргасан. Энэ үүргийг нөөцийн махны менежер болох "Баатрууд тэнгэр" ХХК, "Эи Эн Ди Эм" ХХК-иуд хүлээж буй бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байна. Монгол түмний уламжлалт Сар шинийн баярт зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангажээ. Дүүргүүдэд 1-р сарын 11-ээс 29-ны өдрийг дуусталх хугацаанд доорх байршлаар худалдаа үргэлжилнэ.
Сүхбаатар дүүрэгт:
1. Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
2. 7 буудалд -"Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10 тн);
Баянгол дүүрэгт:
1. Смарт худалдааны төвийн гадна "Баатрууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
2. Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
Хан-Уул дүүрэгт:
1 Яармагийн эцсийн буудалд "Баатрууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);
Чингэлтэй дүүрэгт:
1. Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
2. Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
3. Хүчит шонхор худалдааны төвд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т).
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ