Нас барсан нярайн цогцсыг гэрийнхэнд нь сольж өгчээ

Нярайн эндэгдэл, нярайтай холбоотой асуудал эмнэлгийн салбар их гардаг. Энэ бүхэнд салбарын яам, сайд руу дайрч, давшилж, хариуцлага нэхсээр хэрэг намждаг. Тэгвэл эмч нар хариуцлагагүйналдаа гаргаж, нас барсан нярайн цогцсыг сольж өгсөн хэрэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гарчээ. Хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгээс уг ноцтой хэргийг хав дарсан байна. Тодруулбал, нас барсан хоёр нярайн цогцсыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ар гэрийнхэнд ньхүлээлгэн өгөхдөө хооронд нь сольжээ. Угтаа бол цогцос хүлээлгэн өгөхөд ээлжийн сувилагч, эмч нар байх ёстой боловч огт ирээгүй. Харин Яаралтай түргэн тусламжийн 103-т ээлжинд гарч байсан сувилагч Н.Нямгэрэл моргын хаалгыг онгойлгож өгсөн байна. Маргааш нь үлдсэн нярайн цогцсонд задлан хийх болоход сольсон гэдгээ мэдэж сандралджээ. Тиймээс өнөөх айлдаа очиж уучлал хүсч, нярайн цогцсыг солихыг хүсэхэд оршуулгын ёслол болоод өнгөрсөн байж. Гэвч эмнэлгийн дарга Ц.Алимаа нь 103-ийн жолооч Н.Батсүрэн, Антомич эмч Н.Пүрэвсүрэн, Эмч Н.Отгонхүү, Н.Цэнд-Аюуш нарт үүрэг өгч оршуулсан нярайг хээрээсавчруулж жинхэнэ ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Харин үлдсэн нярайг мөн дээрх бүрэлдэхүүнд үүрэг өгч эмнэлгийнхэн өөрсдөө энэ сарын 3-нд оршуулсан байна. Ийнхүү хариуцлагагүй үйлдэл гаргаснаа өдийг хүртэл нууснаар барахгүй эмнэлгийн дарга ажилчдаа гадагшаа задруулбал “хоолгүй болно шүү” гэж дарамталж байсан хэмээн эх сурвалж мэдээлэв.
Нутгийн иргэд эмнэлгийн дарга Ц.Алимааг уг хэргийг нийтэд ил болгож, уучлал хүсэх ёстой байтал ийнхүү хав дарсанд ихэд эгдүүцэж байгаа аж. Харин нярайн ар гэрийнхэн хүүхдээ алдаад сэтгэл санааны хямралд орсон тул хэл ам хийж яваагүй аж. Мөн өнгөрсөн оны эцсээр тайлан гаргахдаа гурван хүн оношийн зөрүүнээс болж нас барсныг мэдүүлэхдээ ч хав дарсан гэх мэдээлэл байгаа юм.
Оны өмнөхөн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Алимаа “Нярайн эндэгдэл 50 хувиар буурлаа” хэмээн хэлж байсан ч нэг өдөр хоёр хоёроороо нярай эндэж түүнийг нь ар гэрийнхэнд сольж өгч байгаа нь Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдал дэндсэнг харуулсан хэрэг боллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ