Хүний амь эрсэдсэн болох нь тогтоогджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг 61-ийн гармын ойролцоо үхэр ачсан “Портер” машин осолдож хоёр хүн нас барж, найман үнээ ачааны тэвшинд дайруулан үхжээ” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Тэгвэл уг хэрэгт холбогдох байгууллагын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Г.Ганзолбоо гэгч нь 2013 оны аравдугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах 61-н гармын хойд замд “Сино трак” маркийн 93-89 УНР дугаарын чиргүүлтэй авто машин жолоодож явахдаа “Хьюндай” маркийн 23-97 ХӨВ дугаартай, “Хьюндай” маркийн 54-76 ДАХ дугаартай автомашинуудыг мөргөснөөс зорчигч нас барсан болох нь тогтоогджээ.
Тиймээс Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ