Улсын эмнэлэгт хэвтвэл даатгалаас 300 мянган төгрөг төлнө

Өнгөрсөн онд эрүүл даатгалын сангаас иргэдэд үзүүлэх хөн­гөл­өлтөд нэлээд хэдэн өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар энэ сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчил­гээний хувьсах зардлын хэмжээ багагүй хувиар өсчээ.

Мөн даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон бөгөөд энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн амбулаторийн тусламж, үйл­чил­гээ­ний хувьсах зардлын хэмжээг 15, оношилгоо шин­жил­гээ­ний зардлыг 55, уламж­лалт эмчилгээний зард­лыг 117, нөхөн сэргээх тус­ламж, үйл­чил­гээ­ний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус ши­нэч­лэн тогтоосон байна. Энэ нь өм­нөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ