Цахилгаан шатны хонгилд унаж амиа алджээ

Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, аврах ажиллагааны хоёр дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах анги, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын түймрийн тухайд:

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3А гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 13:16 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад “Портер” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүр, бүхээгний хэсэг шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшилшатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 13 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 21:32 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Н зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныгаюулгүй болгосон.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байжээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Блю скайгийн урд баригдаж буй барилгын шатны хонгилд хүн унасан байна гэсэн дуудлагыг 13:37 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 21 настай, эрэгтэй цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байсныг цогцосыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ