Ослын улмаас хоёр хүн нас барж, гурван хүн хүнд бэртэв

Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэнгийн гүүрээс цааш найман км орчим автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр 20:37 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн зургаан албан хаагчдыг нэг автомашинтайгаар гаргахад Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэр хийж байсан “Daewoo” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашины араас “Grand mark-II” загварын суудлын автомашин мөргөж чиргүүлийн доогуур нь орж 40 настай эрэгтэй, 9 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдан нас барсан байсныг цогцосыг гарган эмч нарт хүлээлгэж өгсөн байна.

Мөн 54 настай эрэгтэй, 35 настай эрэгтэй, нэг настай эмэгтэй хүүхэдхүнд бэртсэн тул Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай түргэн тусламжийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн бэртсэн иргэдийг нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ