Эрчүүдийн хөхөвч худалдаалагдаж эхлэв

Японы интернэт худалдаа эрхэлдэг нэгэн дэлгүүр эрчүүдэд зориулсан хөхний даруулга болон унтлагын торгон цамцнуудыг санал болгожээ. Тэдгээр нь элдэв цэцэг, хээ хуартай хэдий ч эрчүүдийн биеийн онцлогт тохируулан хийгджээ.
Шинээр санал болгож буй бэлэн хувцас эрчүүдэд нойрсохдоо хүүхнүүд шиг торгомсог зөөлөн, гоёмсог дотуур хувцастай гэдгээ мэдрэхэд зориулагдсан гэж дэлгүүрийн төлөөлөгч нар тайлбарлав.
Энэ дотуур хувцас хэр зэрэг эрэлттэй байх нь одоогоор тодорхойгүй юм. Шинэ дотуур хувцас ирэх сарын дундуур худалдаалагдаж эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ