Жүжигчин О.Дөлгөөн охинтой болжээ

"Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Дөлгөөн нярайлж, охинтой болжээ. Түүнийг найз залуутай болж,хөл хүнд болсон тухай хэвлэлүүд саяхан мэдээлж байсан юм.

О.Дөлгөөний найз залууг Очироо гэдэг бөгөөд бийлэгжүү айлын хүү.

Гэрлэх хүртлээ эротик кинонд тоглоно гэж ярьдаг "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн найз залуугийнхаа талаар ярихдаа даруухан, боловсролтой, ухаантай, сайн залуу хэмээн танилцуулж байв.

Түүнчлэн найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярилцлага хүртэл өгч байсан удаатай. Залуу хосууддаа аав, ээж болсонд баяр хүргэж, аз жаргал хүсье.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ