Найздаа нөхрөө алдчихлаа

Би өөрийнхөө хамгийн сайн найзаа гэж бодож итгэж явсан хүндээ нөхрөө алдчихлаа. Түүнийг гэрийнхнээсээ ялгаагүй гэж боддог байсныг яана гээч. Манайхаар үргэлж орж гарч байна, завгүй үед хүүхдийг маань цэцэрлэгээс авч гэрт хүргэж өгнө. Баярын өдрүүдээр ирж ажлаас минь хамжилцаж хоол унд бэлдэх гээд бүх юманд минь оролцдог сайн найз минь байсан. Гэхдээ миний нөхөрт санаархаж байгааг би яаж мэдэх билээ. Тэр миний сайн муу бүх л зүйлийг мэддэг байсан. Одоо бодох нь ээ нөхөрт маань бага багаар өөрийгөө дасгаж миний өмнөх бүх л зүйлсийг ярьсан бололтой. Одоо нөхөр минь яагаад ч эргэж ирэхээргүй болсон юм шиг санагдсан. Би ардаас нь чаргууцалдах ёстой юу, эсвэл ингээд орхих уу.

Сэтгэл зүйч:

Гэр бүлийн асуудалд найз нөхдийгөө оролцуулах нь бүү хэл эцэг эхээ ч багахан л оролцуулж байх хэрэгтэй. Бусдаас тусламж авах, тэдний зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй хэдий ч тэр бүр нөхрөөсөө эсвэл эхнэрээсээ илүү байр сууринд байлгаснаараа гэр бүлийн харилцаанд асуудал үүсдэг.

Тиймээс бусдаас тусламж, дэмжлэг хүсэхдээ болгоомжтой хандсан нь дээр. Найзын чинь хувьд анхнаасаа нөхрийг тань булаах сонирхол байгаагүй байх. Та л түүнд бүх боломжийг олгосон байна. Нөхөртэйгээ ярилцаж, эргэн нийлэх тухай бодолцож үзэх хэрэгтэй. Учир нь та хоёр хүүхдүүдтэй хүмүүс. Тиймээс хүүхдийнхээ эрх ашгийн бодолцож шийдвэр гаргахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ