“Д.Нацагдоржийн номын санг нийтлэлийн дагуу шалгаж эхэлжээ

Зууны мэдээ” сонины 2014 оны 01-р сарын 08-ны өдрийн 5 /4632/ “Д.Нацагдоржийн номын санг засна гэж 500 саяар тогложээ” гэсэн сэтгүүлч Д.Заяагийн бичсэн нийтлэл нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байжээ.

Тиймээс Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Батбаярт тус прокурорын газрын 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 5/49 тоот албан бичгээр үүрэг өгч, холбогдох материалыг хүргүүлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ