Онгоцноосоо хоцорч гурван сар нисэх буудалд амьдарч буй монгол залуу

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Туркаас Монгол руу явах тийз авсан Т.Батгэрэл хэмээх энэ залуу онгоцноосоо хоцорч түүнээс хойш Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд амьдарч байгаа ажээ.Түүнд яг л “Терминал” кинонд гардаг шиг адал явдал тохиолдоод байна.
Дахин тийз авах мөнгөгүй тэрээр мөн гар утсаа гээж хэнтэй ч холбоо барьж чадахгүй байдалд хүрчээ. Амь зуухын эрхэнд тэрээр өөрийн авьяасаараа зураг зурж өдрийн хоолны мөнгөө олж байгаа гэнэ. Түүнийг бараг гурав дахь сардаа онгоцны буудалд амьдарч байгааг саяхан монголчууд мэджээ.
Онгоцны буудалд хэдэн сар амьдарч байгаа түүнийг гэрт нь буцаахаар тэндэхийн монгол залуус хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ