Гаалийн ажилтан, Мэргэжлийн хяналтын байцаагчид эрүү үүсгэжээ


Монгол Улсын иргэн Ж нь Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан хэргийг өнгөрсөн долоо хоногт Хилийн тагнуулын газрынхан ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран илрүүлсэн юм.
Уг чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байсан аж.
Тэгвэл энэ талаар ГЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Гөрөөс, чонын мах зэрэг агнахыг хориглосон ангийн мах байсан. Бусад байгалийн чулуу зэрэг байгаагүй. Харин хууль бус бараа тав орчим шуудай байсан.Хэрэгт холбогдуулж нэг байцаагчийг цагдан хорьсон. Замын-үүдийн дээрх байцаагчийг ажлын хариуцлага алдсан хэмээн сахилгын хариуцлага тооцохоор яригдаж байна. Мөн хэрэгт Л, Э нарын хүмүүсийг шалгаад байгаа гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл" гэсэн юм. Харин "Энэ хэрэгт Гаалийн ажилтнаас гадна Мэргэжлийн хяналтын байцаагч хүртэл оролцсон.Тиймээс хоёуланд эрүү үүсгэн шалгаж байгаа” гэж ЦЕГ-ын албаны хүн хэллээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ