Хууль бусаар алт гаргахыг завдав

Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор дөрвөн кг алт гаргахыг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт илрүүлжээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран илрүүлсэн энэ зөрчлийн сэжигтэн нь Улаанбаатар хотын харьяат M гэгч бөгөөд Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу энэ сарын 9-нд хил гарах гэж байхаад баригдсан нь энэ аж. Тэрээр биедээ 3.9 кг алт нуусан байжээ.
Өнгөрсөн онд мөн Замын Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд 18 кг алт нуун улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг Замын-Үүдийн хилийн боомтынхон болоод эрүүгийн цагдаа нар илрүүлсэн билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ