Ирээдүй хойчдоо хөрөнгө оруулах цаг иржээ

Ирээдүйдээ бид хэр зэрэг хөрөнгө оруулалт хийдэг билээ дээ гэх бодол Сар шинийн өмнөхөн нэгийг бодогдуулахад хүргэв. Эх орныхоо баялгийг эх орондоо зориулж, жил бүрийн Цагаан сараар хүүхэд, багачуудаа бэлгийн карт бэлэглэж заншвал ирээдүйдээ итгэлтэй, тодорхой хүсэл тэмүүлэлтэй, санхүүгийн боловсролыг багаасаа эзэмшиж дадсан тийм л хойч үе өсч хүмүүжих билээ. Үндэснийхээ томоохон баярыг тохиолдуулан янз бүрийн урамшуулалт худалдаа, урд, хойноос орж ирсэн бараа сэлтийн наймаа ид бужигнаж буй энэ цаг үед жинхэнэ хуримтлалтай ирээдүйг бий болгох үүднээс хүүхэд бүрт бэлгийн карт бэлэглэх санаачлагыг “ХасБанк”-ныхан гаргажээ. Анхнаасаа жижиг, дунд бизнесийг дэмжин ажиллаж буй тус банкны хувьд монгол хүн бүр ажилтай, орлоготой байж өөрийн гэсэн баялгийг бүтээх тал дээр цаг ямагт анхааран ажиллаж ирсэн нь сүүлийн үед хөгжиж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас тодхон харагдах буй за. Айсуй хаврын энэ л өдрүүдэд Эрээний бараа юу, эх орны үйлдвэрлэлээ дэмжих үү гэдгийг эргэцүүлж бодоход илүүдэхгүй болов уу.
Ч.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ