С.Тунгалагийн хурал хойшиллоо


"200 сая"-ын гэх тодотголтой Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг өнөөдөр шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо.
С.Тунгалаг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад түүний өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалын сангаас 200 сая 700 мянган төгрөг завшсан нь тогтоогдсон юм. Тиймээс С.Тунгалагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Түүнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүхэд байсан ч хойшиллоо. Хуралд даргалагч шүүгчээр Г.Буяннэмэх, улсын яллагчаар Р.Очирсүрэн, өмгөөлөгчөөр Н.Сосорбарам нар оролцов.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ