Танхимын С.Дэмбэрэл тахимаа өгөхийг хүсэхгүй байна

“Амьдрал баргар байна” гэдэг үг амнаас ам дамжин яригдах болсоор удаж байна. Валютын ханш өсч, бараа үйлчилгээний үнэ нэмэгдсэнээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, хаяанд ирсэн Сар шинийн баяртай хэрхэн золгохоо мэдэхгүй хүн ч олон байна. Бизнесийнхний эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төр, засагт хүргэдэг гол байгууллагын нэг болох МҮХАҮТ өнөөдөр сул дорой царайлж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаад хувийн хэвшлийнхэн шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Харин энэ байгууллагыг 16 жилийн турш өөрийн компани мэт захирч буй С.Дэмбэрэл нь УИХ-д сонгогдсон ч тахимаа өгөхгүй байгаа нь үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх болжээ.

Хувийн ашиг сонирхол нь хэт давамгайлах болж, танхимын эрх ашигтай илт зөрчилдөж, улмаар тэр байгууллагын эрх ашгийг хохироосон гэмт хэргийн чанартай үйлдэл гаргах болсоор удаж байгаа гэнэ. Асуудлыг АТГ-аас шалгах явцад прокуророос хэргийг нь татан авч хэрэгсэхгүй болгосон нь олны эгдүүцлийг хүргэжээ. Бизнес эрхлэгчид С.Дэмбэрэлийг нэгэнт хүлээн зөвшөөрөхөө больсон тул давхар дээлтэй яваа энэ нөхөр танхимын даргын албан тушаалаас буух цаг нь болсон мэт. Хамгийн гол нь, тус байгууллага нь аль нэг нам, улс төрийн хүчнээс ангид байх ёстой билээ.

Р.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ