Т.Аятунгааг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсооно

Загвар өмсөгч Т.Аятунгааг Интерполоор эрэн сурвалжилж буй. Уг мэдээлэл цацагдсаны дараахан тэрээр "Би хүүхдээ нөхөртөө алдчихлаа" хэмээн хэвлэлийн хурал хийж, үртэй хүн бүрийн зүрхийг шимшрүүлж байв. Тэгвэл Т.Аятунгаа болон түүний эх Б.Солонго нартай холбоотой мэдээллийг Интерполоор эрэн сурвалжлагдагсдын жагсаалтаас хасахаар болжээ. Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хавсран суугаа орон болох Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Бэнигно С.Акиногийн урилгаар төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, шинэ оны анхны ажлын айлчлал хийх үеэрээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ