Ажлын хэсэг ЦЕГ-т ажиллалаа


Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аас 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчидад үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиудын хэрэгжилт, Шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг 2013 оны 15 тоот тогтоолоор байгуулсан. Энэ ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах мөн тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцаж, хяналт шалгалт хийжээ. Ажлын хэсэг өчигдөр Цагдаагийн Ерөнхий газарт ажилласан байна. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Э.Түвшинжаргла, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, ЦЕГ-ын удирдлагууд болон Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс албадын дарга нартай уулзаж санал бодлоо солилцжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ