Манайхан автобус үйлдвэрлэж эхэлжээ

Монголд анхны автобусны үйлдвэр нөгөөдөр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн сарын 3-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Эколог бус” ХХК-ийн үйлдвэр дээр хүрэлцэн очиж үйлдвэрлэлийн явцтай танилцсан бөгөөд тус автобусны үйлдвэртJ-800 загварын дараачийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандартай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхэлжээ.

Өнгөрсөн онд “Номин Холдинг” ХХК автомашин үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээний ажиллагааг өргөжүүлэн, үйлдвэрлэлийн шат хүртэл тэлж машины үйлдвэрлэлийн “Эколог бус” ХХК байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэхүү автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас олон давуу талтай, Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ